Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна

Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байна.
2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 170 гаруй мянган өрх шахмал түлш хэрэглэнэ. 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана.
Өнөөдрийн байдлаар түлшний нөөц 13 мянган тн байна. Энэ өвөл тус үйлдвэр зүүн, баруун бүсийн үйлдвэртээ нийт 600 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Ерөнхий сайд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, нийслэлийнхний өвөлжилтийн бэлтгэлийг хангахад шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэх юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.