Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татаж гарган Далай ээжийг хамгаалах ажил эхэлжээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөний сайд байхдаа Хөвсгөл нуурыг хамгаалах чухал шийдвэр гаргаж байсан нь ийнхүү ажил хэрэг болж эхэллээ Монгол орны цэвэр усны нөөцийн 70 хувийг агуулдаг Хөвсгөл нуур бохирдох эрсдэл үүсээд байгаа юм. Учир нь их хэмжээний түлш шатахуун ачсан олон техник хэрэгсэл сүүлийн 50-70 жилд мөс цөмөрч живсэн байдаг байна. Эдгээр техник хэрэгслүүдийг татаж гаргахгүй бол доороо задарч нуурын цэнгэг усанд их хэмжээний түлш шатахуун асгарах нь цаг хугацааны асуудал болоод байгаа юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.