Ч.Болортуяа: ДЭМБ-аас вакцины гуравдугаар тунг хийхийг зөвлөөгүй

Ч.Болортуяа: ДЭМБ-аас вакцины гуравдугаар тунг хийхийг зөвлөөгүй

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "ДЭМБ-аас вакцины гуравдугаар тунг хийхийг хараахан зөвлөөгүй байгаа. ДЭМБ-аас зарим улс оронд эхний тун вакциныг хийх боломжгүй байхад, зарим улс гурав дахь тунг хийх нь зохимжгүй гэж үзсэн.

Манай улс энэ асуудлаар судалгаа, төлөвлөлтийг хийж байна. Хараахан шийдвэр гараагүй байгаа" Монгол улс хүн амынхаа 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулсан байна. 12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж байна. Ингэснээр хүн амын 70 орчим хувийг вакцинд хамруулах тооцоолол гарсан.

Монгол Улсад халдварын дельта хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Энэ вирусийн тархалт, өвчлөл өндөр байдаг. Тиймээс ЭМЯ, УОК иргэдийг халдвар, хамгааллын дэглэмээ сайн сахихыг сануулж байна.

10 их наяд цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 210 мянган ажлын байрыг хадгалж чадсан талаар Сангийн яамнаас өнөөдөр мэдээллээ.

Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулах тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталсан. Чөлөөт бүсээс гадна Замын-Үүд дэх боомтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Замын-Үүдийн хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гарч байгаагийн 100 нь ачаагүй, 10 нь нүүрсний ачаатай байна. Орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг нэвтрүүлж байна. Чөлөөт бүсээс гадна Замын-Үүд дэх боомтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Замын-Үүдийн хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гарч байгаагийн 100 нь ачаагүй, 10 нь нүүрсний ачаатай байна. Орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг нэвтрүүлж байна" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.