Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна.
Тус хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Ган, зуд, үер зэрэг нь бидний тооцооллоос үл хамааран тохиолддог. Тиймээс аливаа эрсдэлд бэлэн байх нь чухал. Урьд нь манай улсад тохиож байгаагүй аюулт үзэгдэлтэй бид жил гаруйн хугацаанд тэмцэж байна. Гамшгаас сэргийлэх сайн туршлагыг судлан, сайжруулж, шинжлэх ухаан, технологийг ашиглах цаг үеийн шаардлага бий. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Иргэдийн ажил, амьдралыг хэвийн явуулах шаардлага тулгарч байна. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа туйлын чухал" гэлээ.
Түүнчлэн НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра мөн мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Коронавируст цар тахлын нөхцөлтэй дасан зохицож амьдрах шаардлага тулгарч байна. Цаг уураас улбаатай гамшгийн тохиолдол ч нэмэгдэж байна. Монгол Улс бол цаг уурын нөлөөтэй гамшигт нэрвэгдсэн орнуудын нэгт тооцогддог. Бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол гамшгаас урьдчилан сэргийлэх ажил юм. Санхүүжилтийг шийдэх, урьдчилан сэргийлэх, төлөвлөлтийг хангаж ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн хурлын гол зорилго бол гамшгаас сэргийлэх төлөвлөлтийг гаргах юм. НҮБ-ын зүгээс бүх байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлье" гэлээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ.
Тэрбээр "Сүүлийн нэг сарын хугацаанд амьсгалын аппарат 40, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 206, пульсоксиметрийн 3,026 ширхэгийн худалдан авалт хийсэн.
Улсын хэмжээнд нийт 27 мянган ор байдаг. Үүнээс 14,500 орыг коронавируст халдварын үед зориулан дэлгэсэн. Манайх шиг ийм хэмжээний орыг дэлгэсэн улс дэлхийд маш цөөхөн. Ингэснээр ард иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ ойртож, нас баралтыг өдий зэрэгт барьж байгаа үр дүн гэж үздэг. Харин эрчимт эмчилгээний 385 ортой. Халдварын үед нэмэлтээр 212 орыг нэмж дэлгэсэн.
Бидний дараагийн анхаарах гол асуудал нь Дельта вирусийн мутацлагдсан хувилбар байна. Өнөөдрийн байдлаар Дельта вирус 124 улсад тархсан бөгөөд халдварлах чадвар нь Альфа хувилбараас 60%-аар их гэдэг нь судалгаагаар тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл коронавирусийн бусад хувилбараар өвчлөөд эдгэсэн хүн Дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байгаа. Манай улсад одоогийн байдлаар Дельта хувилбарын долоон тохиолдол батлагдсан бөгөөд холбогдох судалгаа хийгдэж байгаа" гэлээ.
Түүнчлэн цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцууллаа.
Цаашид авах арга хэмжээний тухайд:
Дотоодод авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд:
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.