С.Энхболд: Дельта вирус хоруу чанар ихтэй, вакцины үйлчлэлийг бууруулдаг
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тус хуралдаанаар коронавирусийн тархалтын эрчим нэмэгдсэнтэй холбогдуулан цахим наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Үндэсний их баяр наадмыг хойшлуулсантай холбоотой бүх орон нутагт тэмдэглэх баяр наадмыг нэг жилээр хойшлуулав. Баяр наадмыг хойшлуулсантай холбоотой хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Баяр наадмыг нэг жилээр хойшлуулсан ч наадмаар үргэлжлүүлэн 9 хоног амрах Засгийн газрын шийдвэр хэвээрээ байна.
Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дельта вирус хоруу чанар ихтэй, вакцины үйлчлэлийг бууруулдаг. Тиймээс дэлхийн улс орнууд гурав дахь вакцины тухай ярьж эхэлсэн. Гаднаас зөөвөрлөгдөж, дельта хувилбарын таван тохиолдол орж ирсэн. Бид эмчилсэн. Манай улсад эл вирус орж ирж тархах нь цаг хугацааны асуудал. Маш эрсдэлтэй байна. Дэлхийн ер гаруй оронд хурдтай тархаж буй” гэх мэдээлэл өглөө. Харин Соёлын сайд Ч.Номин наадамд зориулсан контентийг хийчихсэн байгаа. Тиймээс хийсэн хүрээнд нь янзалж, цэгцлээд үзэгчдэдээ хүргэнэ гэсэн юм.
Сэдвүүд :
#Засгийн газар
#Улсын Онцгой Комисс
#Эрүүл мэнд
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.