Ч.Болортуяа: Цахим наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа

Ч.Болортуяа: Цахим наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар УОК-ын өчигдрийн хуралдаанаас гаргасан цахим наадам тэмдэглэхийг хойшлуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрбээр "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цахим наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөө гаргасан судалгаагаар наадам хийвэл 12 мянга гаруй хүний бөөгнөрөл үүсч 3000 орчим хүн халдвар авах эрсдэлтэй гэдэг нь тогтоогдсон. Тиймээс Засгийн газар наадмыг нэг жилээр хойшлуулах УОК-ын саналыг дэмжлээ.

Баяр наадмыг хойшлуулсантай холбоотой хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Баяр наадам хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байсан. Тиймээс наадмын төсвөөс хэчнээн төгрөг хэмнэсэн гэдгийг эргэн мэдээллэх болно. Орон нутгийн наадмыг ч ялгаагүй нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор 16-ны ажлын өдрийг 24 рүү шилжүүлж, бүх нийтийг ес хоног амраах Засгийн газрын шийдвэр хэвээрээ байгаа.

 Мөн Алтанбулагийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг долдугаар сарын 7-ноос 31-нийг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа" хэмээлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.