Засгийн газар наадам хийх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ

Засгийн газар наадам хийх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ талаар хэлэхдээ "Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр наадмын тухай хуульд шилжүүлэн хийх тухай заалт байхгүй. Хойшлуулах, шилжүүлэх тохиолдолд заавал хуульд өөрчлөлт оруулдаг. Тиймээс Цар тахлын тухай хуулиар баяр наадмыг хойшлуулах, хязгаарлах эрх олгосон. Хөдөө орон нутаг баяр наадам хийх эсэхийг долоодугаар сарын 20-ноос хойш цар тахлын нөхцөл байдал ямар байхыг харгалзан үзэж, Улсын онцгой комисс шийдвэрлэнэ. Нэгэнт баяр наадам бүтэн жилээр хойшилж байгаатай холбогдуулан хэрхэхийг Засгийн газрын хуралдаанаар шийднэ" гэсэн юм. Засгийн газар өнөөдөр 09.00 цагт ээлжит бусаар хуралдаж баяр наадмыг хойшлуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Уяачид наадам хийхийг шаардаж, жагсаал хийхээр морьтойгоо Сүхбаатарын талбай руу ирж яваа бол наадам хийхийг эсэргүүцсэн иргэдийн төлөөлөл мөн Сүхбаатарын талбайд суулт зарласаар байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.