Хүний эрхийг зөрчиж байгаа талаар хариуцлагын асуудал ярина

Хүний эрхийг зөрчиж байгаа талаар хариуцлагын асуудал ярина
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийнхээ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. 
 
Д.Ганбат: -Цар тахлын эсрэг хоёр Засгийн газар нийтдээ 15.1 их наяд төгрөг зарцуулсан боловч нас баралт буурахгүй байна. Жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүд эндэж эхэллээ. Амьсгалын болон уушги орлуулах аппрат хангалтгүй байна. Анх нэг хүнийг найман сая төгрөгөөр эмчилж байгаа гэж байсан бол өнөөдөр 150 мянга гэж байна. Экспорт, импорт зогслоо. Гашуунсухайтын боомт тэг зогсолт хийгээд 10-аад хонож байна. Цар тахлын хуулийн дагуу төрийн албаны томилгоо ямар ч шалгуургүй явагдаж байна. Нөхцөл байдал ийм байхад УИХ Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн нимгэн, зузааны тухай, 150 мянган ширхэг нь цөөхөн байгаа тухай ярьж байна. Энэ бүх зүйлийг эсэргүүцээд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн цагдаа саатуулж байна. 
 
С.Одонтуяа: -Эмнэлгийн албан хаагчдын цалинг нэмэхийг Сангийн сайдаас шаардсан боловч хариу өгөхгүй байна. Ажил үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан ажилчдад нөхөн олговрыг нь яаралтай олгох хэрэгтэй. Сүхбаатарын талбай дээр өдөр бүр хүний эрх зөрчигдөж байна. Цагдаа, хүчний байгууллага хүний эрхийг зөрчиж байгаа талаар хариуцлагын асуудал ярина.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.