АН: Эмнэлгийн ажилчид ажлаасаа гарах өргөдлөө олноороо өгч байгаа тул цалинг яаралтай 3-5 дахин нэмэхийг хүсэж, шаардлага хүргүүлж байна

АН: Эмнэлгийн ажилчид ажлаасаа гарах өргөдлөө олноороо өгч байгаа тул цалинг яаралтай 3-5 дахин нэмэхийг хүсэж, шаардлага хүргүүлж байна
АН-аас Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр гарсан "Хүний эрхийн зөрчил" болон "Ковид-19"-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
 
АН-ын Бодлогын зөвлөлөөс "Монголчууд олноороо цар тахалд нэрвэгдэж, нас баралт нэмэгдсээр байгаа нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна. Эмнэлгийн ажилчид ажлаасаа гарах өргөдлөө олноороо өгч байгаа тул цалинг яаралтай 3-5 дахин нэмэхийг хүсэж, шаардлага хүргүүлж байна гэв. Түргэвчилсэн шинжилгээг гэрт нь зааврыг нь хэлж өгөн үнэ төлбөргүй хийдэг болгооч гэж шаардаж байна. Бид энэ хэвээрээ байвал эмчгүй, эмнэлэгтээ оргүй, иргэд нь гэртээ нас барах эрсдэл хүлээж байна" гэв.
 
АН-ын Хууль, эрх зүйн бодлого хэлтсийн зөвлөх О.Баасанхүү "Синофарм вакцины хоёр дахь тунг 28 хоногоос хэтрүүлбэл бүү хийлгээрэй гэсэн заавартай байхад 56 хоногийн дараа хийлгэж болно гэж өөрчилсөн нь олон иргэдийг хохироолоо.
 
Энэ нь вакцины үйлчлэлд сөргөөр нөлөөлсөн. "Аса станц", "Мэдээллийн урсгал" зэргээр нэг урсгалаар, урьдчилж бэлтгэсэн мэдээллийг иргэдэд өгч байгааг эсэргүүцэж байна. Эрх баригчдыг магтан дуулсан хэвлэл мэдээлэл олон болж байна. Дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн эрх баригч намтай найрсаг харилцаатай байх хугацаа дуусах болоогүй юу?
 
Нийгмийн амьдралд илүү анхаараач гэж хүсмээр байна. Эрх баригчтай адилхан бид төсвийн мөнгөөр сонгууль хийгээгүй. Эрх чөлөөтэй, ардчилсан Монгол Улсыг авч үлдэхийг хүсвэл бид нэгдмэл байдлаа чухалчлах ёстой.  Өнөөдрийн байдлаар 500 гаруй иргэн цар тахлын улмаас нас барсанд АН монгол түмнээсээ уучлал хүсэж, гүн эмгэнэл илэрхийлж байна. Эрүүл мэндийн даатгалаар PCR шинжилгээг үнэгүй өгөх боломжийг олгох байтал эмнэлгийн бүх зардлыг иргэн хувиасаа төлдөг байж болохгүй" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.