Мутацад орсон вирус илэрсэн улсаас ирсэн хүнийг 14 хоног тусгаарлана

Мутацад орсон вирус илэрсэн улсаас ирсэн хүнийг 14 хоног тусгаарлана

УОК-оос мэдээлэл хийлээ. 24 цагт бүртгэгдэх халдварын тоо өндөр байгаа ч хатуу хөл хорио тогтоохгүй гэдгийг мэдэгдлээ. Мөн халдварын тохиолдол өндөр байгаатай холбоотойгоор үйл ажиллагааг нь хязгаарлаад байгаа диско баар, үзвэл үйлчилгээ гэх мэт есөн төрлийн үйл ажиллагааг ойрын хугацаанд нээхгүй гэдгийг хэлсэн юм. Манай улс өчигдөр хилээ нээж 10 улсад иргэд харилцан зорчих боломжтой болсон. Мутацад орсон вирус илэрсэн улсаас ирсэн гадаадын иргэнийг 14 хоног тусгаарлах юм байна. Бусад тохиолдолд одоо мөрдөж буй долоо хоног тусгаарлах журмаа мөрдөнө гэдгийг УОК-оос мэдээллээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Зарим улс орнууд 12-18 насны хүүхэд "Файзер" вакцин хийх зөвшөөрөл олгосон. Манай улсын хувьд Засгийн газраас 2.5 сая вакцин худалдан авах гэрээ хийж төлбөрийг нь шилжүүлсэн. Эхнээсээ вакцин ирж байгаа. Зургаадугаар сарын 15-наас 250 мянган тун вакцин ирнэ. Хоёрдугаар тунгаа хийлгээд халдвар авсан 3870 хүн бий. Үүнээс хоёрдугаар тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараа халдвар авсан 974 хүн байгаа. Эдгээр хүмүүс хөнгөн хэлбэрээр өвчилсөн" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.