Ирэх долоо хоногт УИХ-ын чуулган, Байнгын хороо хуралдахгүй

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулган, Байнгын хороо хуралдахгүй

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гараг бүр хуралдаж, дараагийн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудыг товлодог билээ. Тус зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар ирэх долоо хоногт УИХ-ын чуулган, Байнгын хороо хуралдахгүй байхаар тогтсон байна. Харин намын бүлгүүд болон ажлын хэсэг, дэд ажлын хэсгийнхний хуралдах товыг гаргажээ. Тухайлбал, ирэх даваа гарагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг цахимаар хуралдах бөгөөд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдах юм байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.