Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүллээ

Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүллээ
Монгол ардын намын Хяналтын хороо өнөөдөр /2021.05.13/ хуралдаж, намынхаа гишүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргажээ. Тодруулбал, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
 
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын нэр хүнд унагасан гэж үзэж, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Тиймээс түүнийг хувийнхаа асуудлыг эцэслэн шийдэгдэх хүртэл намын гишүүнээс нь түдгэлзүүлсэн байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.