УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хамтарсан ажлын хэсэг хуралджээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хамтарсан ажлын хэсэг хуралджээ

УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн санал, улс төрийн зөвшилцөлд үндэслэн УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар багтсан байна. Тус ажлын хэсэг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах аж. Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр болж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар саналаа солилцож, ажлын төлөвлөгөө гаргах, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авах нь зүйтэй гэж үзжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.