УОК: Хоёр тунгаа хийлгэсэн иргэд энэ сарын 22-ноос хөдөө орон нутаг руу зорчих эрх нь нээгдэнэ

УОК: Хоёр тунгаа хийлгэсэн иргэд энэ сарын 22-ноос хөдөө орон нутаг руу зорчих эрх нь нээгдэнэ
2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр өнөөдөр Засгийн газраас гаргасан.
 
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед мөрдөгдөх журмын талаар УОК-оос мэдээлж байна.
 
Бизнес нийгмийн үйл ажиллагааг 89 төрөлд авч үздэг. Үүнээс 18 төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 8-наас хязгаарлана.
 
Хязгаарлаж байгаа салбарууд:
  • Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
  • Бүх төрлийн баар
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар \Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар\ нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Хүнсний биш барааны зах худалдааны зах худалдааны төв
  • Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
  • Сургалтын төв
  • Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  • Алжаал тайлах төв
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  • Саун, бассейн нийтийн халуун ус,
  • Зочид буудал, дэн буудал
  • Амралт, жуулчны газар
  • Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
  • Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ
  • Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
  • Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.