УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий аудиторт мэдэгдэл хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий аудиторт мэдэгдэл хүргүүллээ

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлж, хуульд заасны дагуу нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Аудитын Ерөнхий газарт холбогдох материалыг хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий аудитор Д.Занданбатад хандаж 2021 оны 5 дугаар сарын 02-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 13 гишүүн гарын үсгээ зурсан энэхүү мэдэгдэлд “Ардчилсан нам 180 мянга гаруй гишүүнтэй. Төрийн эрх мэдлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээр дамжуулан хэрэгжүүлдэг. Үндэсний хэмжээний намын хувьд Ардчилсан намын нэр барьсан аливаа этгээдийн хууль бус хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхгүй байх, Ардчилсан намын хууль ёсны нэр дэвшигч Норовын Алтанхуягийн мөрийн хөтөлбөрт яаралтай дүгнэлт гаргаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг шаардаж байна” гэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.