О.Цогтгэрэл: АН-ын дотоод маргаан маргааш эцэслэн шийдэгдэнэ

О.Цогтгэрэл: АН-ын дотоод маргаан маргааш эцэслэн шийдэгдэнэ

Ардчилсан нам дотроо хоёр хуваагдаж, тус бүр нэг дарга сонгосон билээ. Тэгвэл Улсын Дээд шүүх маргааш АН-ын даргыг бүртгэх эсэхийг хэлэлцэх аж. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга албан ёсоор маргааш тодрох нь. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын нэг талаас сонгогдсон дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгөв. Тэрбээр "Ардчилсан нам парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 30-наас нэр дэвшилтийн үйл ажиллагаа эхэлнэ. Ардчилсан намын дүрмээр эхлээд бүх гишүүдийн дунд сунгаа явуулна. Дараа нь Их хурлаараа баталгаажуулна. Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаад АН-ын дүрэм болон хуулийн шаардлага хангасан нэр дэвшигчид оролцох боломжтой. Мөн АН тавдугаар сарын 2-нд Их хурлаа хийж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ танилцуулна. АН-ын дотоод маргаан маргааш Дээд шүүхээр орж, эцэслэн шийдэгдэнэ. Бидний хувьд хамгийн олон гишүүд дэмжигчид сонгуульд оролцсон. Мөн энэ үйл ажиллагаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үндсэн дүрмийн хүрээнд явагдсан. Нотлох баримт олон зүйлээ Дээд шүүхэд хүргүүлсэн учир тайван хүлээж байна. Дээд шүүх шударгаар шийднэ гэдэгт итгэж байна" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.