С.Амарсайхан: Мутацад орсон төрөл монголд бүртгэгдсэн

С.Амарсайхан: Мутацад орсон төрөл монголд бүртгэгдсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн талаар Засгийн газраас мэдээллийг Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан өгч байна. Тэрбээр "Хөл хориог сунгаж байгааг юун түрүүнд мэдэгдэж байна. 5-р сарын 8-ны 06.00 цаг хүртэл хатуу хөл хориог сунгалаа. Хаврын хөл хөдөлгөөн эрчимжих энэ цагаар тархалтыг багасгах, тохиолдлын тоог бууруулах зорилгоор хөл хориог үргэлжлүүлэх тогтоож буй юм.

 
Манай улсад Англиас гаралтай мутацид орсон коронавирусийн төрөл манай улсад Турк улсаас зөөвөрлөгдөн ирсэн нь бүртгэгдлээ. 
 
ЭМ-ийн сайд С.Энхболд "Архаг суурь өвчтэй иргэд хүндэрч байсан бол сүүлийн үед идэр насны залуучууд маш богино хугацаанд хүндрэх тохиолдол ихсэж байна.
 
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр "Хөл хорио тавиагүй бол өдөрт 3000-4000 хүн халдвар авах байв. Тэгэхээр хөл хорионы үр дүн тодорхой хэмжээгээр гарсан.
 
Манай вирус судлаач эмч нар Япон улсад 20 орчим сорьцонд судалгаа хийж байна. Нас баралт, хүндрэл ихэссэн учир бид бүхэн урьдчилсан байдлаар PCR-д суурилсан нарийвчилсан шинжилгээг хийлээ. Энэ шинжилгээнд 33 сорьцыг хамруулахад Туркээс ирсэн Англиас гаралтай коронавирусийн халдвар илэрсэн. Энэ иргэд ирээд 10-аад хонож, ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Мөн иргэдийн дундаас 2 иргэний шинжилгээнд мутацилагдсан вирус урьдчилсан байдлаар илэрлээ". 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.