Ө.Шижир: Хөл хориог зогсоосны дараа Ерөнхийлөгч УДШ-д хүргүүлсэн бичиг баримтаа тайлбарлаж, шүүгчидтэй уулзалт хийнэ

Ө.Шижир: Хөл хориог зогсоосны дараа Ерөнхийлөгч УДШ-д хүргүүлсэн бичиг баримтаа тайлбарлаж, шүүгчидтэй уулзалт хийнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дээд шүүхэд хүрэлцэн очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэж мэдэгдсэн билээ. Харин Дээд шүүхээс коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан тул нийт шүүгч цуглах боломжгүй гэдгийг мэдэгдсэн юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нотлох баримт, холбогдох материалуудыг албан бичгээр хүлээлгэн өгөв.

Тэрбээр "Коронавируст халдварын нөхцөл байдалтай уялдуулан Дээд шүүхийн шүүгчид цуглах боломжгүй гэж мэдэгдсэн. Үүнийг хүндэтгэн үзэж Ерөнхийлөгч өөрийн биеэр хүрэлцэн ирээгүй. Харин Ерөнхийлөгчийн захирамж болон иргэдэд гаргасан илгээлтийн талаарх бичиг баримтуудыг бичиг хэргээр хүргүүлж байна. Ерөнхийлөгчийн Улсын Дээд шүүхэд гаргасан захирамж бол шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх үйл ажиллагаа биш. Захиргааны үйл явц гэдгийг тодотгох нь зүйтэй. Хөл хориог зогсоосны дараа Ерөнхийлөгч Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн бичиг баримтаа тайлбарлаж, шүүгчидтэй уулзалт хийнэ. 200 гаруй хуудастай бичиг баримтыг Дээд шүүхэд хүргүүлсэн" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.