Цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжлээ

Цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гарагт хуралдаж, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч сонгуульд дахин нэр дэвших эрхгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт гаргасан юм. Улмаар Байнгын хороо Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр санал хураалт явуулсан бөгөөд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм. Уг асуудлыг пүрэв гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.