Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хойшиллоо

Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хойшиллоо

Үндсэн хуулийн цэцийн Дунд хуралдаан өнөө өглөө 09:30 цагт товлогдсон байсан ч тодорхойгүй шалтгаанаар ирэх Даваа гараг хүртэл хойшлогдсон байна. Өнөөдрийн хуралдаанаар Х.Баттулга 2021 оын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших, эсэхийг эцэслэн шийдвэрлэх байсан юм. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Н.Үүрцайх, МУИС-ийн багш, доктор О.Мөнхсайхан, хуульч н.Батаа нар нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж, Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг  Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.