П.Цагаан АН-ын даргад өрсөлдөхөө зарлалаа

П.Цагаан АН-ын даргад өрсөлдөхөө зарлалаа

 Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, ажлаа хүлээлгэж өгч байгаагаа дуулгалаа. Тэрбээр үүрэгт ажлаа өгсний дараа АН-ын шинэчлэлд гар бие оролцохоор шийдсэн байна. 2016 оны сонгуулиар Ардчилсан нам ердөө бүлэг байгуулах хэмжээний л суудал авч, МАН-д “цэвэр ялагдсан” билээ.

Тэгвэл сонгуулийн дараа АН-ын олон гишүүн намдаа шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг ярих болсон.  Харин энэ ажилд П.Цагаан дарга ч идэвхийлэн оролцохоо илэрхийллээ. Мөн тэрбээр намын даргын “сунгаа”-нд өрсөлдөх бодолтой байгаагаа энэ үеэр дуулгасан юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ