Зарим сайд нарын нэр өөрчлөгдөнө

Зарим сайд нарын нэр өөрчлөгдөнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдрийн хуралдаанаар сайд нарыг асуудлыг хэлэлцэхээр байсан. Гэвч МАН-ынхан Засгийн газрын танхимд ажиллах сайд нарынхаа зарим нэрийг өөрчлөх болсон байна. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, мөн УИХ дахь МАН-ын бүлэг нь хуралдаж, Засгийн газрын танхимын асуудлыг хэлэлцэх нөхцөл байдал үүссэн. Уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар болсон ч одоогоор цаг тодорхойгүй байна.

Уг нь МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаас санал болгосны дагуу шинээр бүрдэх Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрийг тодруулсан. Гэвч МАН-ын гишүүдээс төдийгүй нийгэм шүүмжлэлтэй хандсан.

Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайд нарын асуудлыг дахин зөвшилцөх шаардлагатай гэсэн хариуг өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өглөө. Тиймээс ч зарим сайд нарын нэр өөрчлөгдөж болзошгүй байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.