Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх учиртай МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр өглөө 11.00 цагт товлогдсон ч 15.00 цаг хүртэл хойшиллоо. Гишүүд нь хуралдаа оролцохгүй ирц хангалттай бус байгаагаас хуралдааныг хойшлуулсан гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна.
УИХ энэ долоо хоногт буюу энэ сарын 7-нд Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх бөгөөд үүнээс өмнө намын бүлгээр асуудлаа хэлэлцэж дотооддоо ойлголцолд хүрэхээр хичээж буй юм. Гэвч өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр мөн л багагүй маргаан мэтгэлцээн өрнөсөн сурагтай. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр нэлээд орой болтол хуралдаж Засгийн газраа тогтвортой ажиллуулах зөвлөмжийг намын бүлэгтээ хүргүүлэхээр болсон.
Гэсэн ч өчигдрөөс эхлэн МАН-ын гишүүд дэмжигчдийн утсанд очиж буй “Таны сонгосон ...................гишүүн АН-тай нийлж Засгийн газар байгуулахаар санаархаж байна. Та энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү” гэсэн утга бүхий мессеж Ардын намын зарим гишүүдийн дургүйцлийг төрүүлж, Засгийн газрыг огцруулах бичигт хоёр ч гишүүн нэмж гарын үсэг зурсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ мэт зөрчилтэй асуудлаас үүдэн МАН-ын бүлэг хуралдаж чадахгүй байгаа бололтой.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.