Ерөнхий сайд түймрийн тархалтын мэдээлэл сонсч, таван чиглэлээр үүрэг өглөө

Ерөнхий сайд түймрийн тархалтын мэдээлэл сонсч, таван чиглэлээр үүрэг өглөө
  1. Ногоон бүст иргэдийн хийх аялал зугаалгыг түр хугацаагаар хориглох, хамгийн гол нь энэ шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгаж, эргүүл, хамгааллтын ажилтны тоог нэмэгдүүлж ажиллахыг Байгаль орчны сайдад,
  2. Хүн, хүчээ зөв хуваарилан эхний ээлжинд түймрийн тархалтыг яаралтай тогтоон барих, шаардлагатай туслалмж, мэдээллийн талаар Ерөнхий сайдад ойр ойрхон илтгэж, холбогдох дэмжлэг авч ажлаа шуурхай зохион байгуулахыг ОБЕГ-ын удирдлагад,
  3. Нөхцөл байдлыг үнэлээд хэрвээ ОБЕГ-аас дэмжлэг хүсвэл зэсвэгт хүчний бие бүрэлдэхүүнээс дайчлах, туулах чадвар сайтай техник хэрэглсээр туслах бэлэн байдлыг хангахыг Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШБ-ын даргад,
  4. Цаг уурын боломжит нөхцөлийг ашиглан түймэр асч байгаа бүс нутгуудад хур тунадас оруулахад зориудаар нөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулж ажилахыг Ус, цаг уур орчны шиинжилгээний газрын даргад,
  5. Түймрийн шалтгааныг олж тогтоон, анх түймэр тавьсан хувь хүмүүст холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Хуульзүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.