Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгууль өчигдөр орон даяар 07:00-22:00 цаг хүртэл үргэлжилж, өнөөдөр өглөө гэхэд үр дүн нь тодорхой болсон байлаа.
Сонгуулийн хуулийн дагуу энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч талаас илүү хувийн санал авч чадаагүй учраас хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болсон. Тэгвэл яг одоо СЕХ-ноос мэдэгдэл хийж, хоёр дахь шатны санал хураалтыг ирэх сарын 9-нд явуулах тогтоол гаргаснаа мэдэгдлээ. Харин гадаад улс оронд амьдарч буй монголчууд ирэх сарын 4-нд саналаа өгөх юм байна.
Түүнчлэн, шийдвэрлэх шатны санал хураалтад АН-ын нэр дэвшигч Х.Баттулга, МАН-ын нэр дэвшигч М.Энхболд нар өрсөлдөнө.
Энэ талаар эргэн мэдээлэх болно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.