Гадаадад байгаа иргэдийн саналыг тоолж байна

Гадаадад байгаа иргэдийн саналыг тоолж байна

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар амжилттай болж өндөрлөлөө. Хуулийн дагуу энэ сарын 26-ны өглөөний 07:00 цагт санал хураалт албан ёсоор эхэлж, 22:00 цагт хаагдлаа.

Одоогийн байдлаар гадаадад байгаа иргэдийн саналыг тоолох ажил явагдаж байна. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын битүүмжилсэн дугтуйнд хийсэн саналын хуудсыг энэ сарын 20-нд Сонгуулийн Ерөнхий Хороонд өнөөдөр хүлээлгэн өгсөн билээ.

Гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд оролцож саналаа өгөхөөр 7209 иргэн бүртгүүлж тэдгээрээс 4816 иргэн буюу 66.8 хувь нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг  33 улс дахь 45 салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж  саналаа  өгсөн юм. Дашрамд сонирхуулахад, 23:00 цагт СЕХ-ноос мэдээлэл хийнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.