Д.Амарбаясгалан: АН хууль зөрчиж байна

Д.Амарбаясгалан: АН хууль зөрчиж байна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан СЕХ-ны талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, “СЕХ аль нэг талд ажилдаггүй. Энэ хорооны дарга Ч.Содномцэрэнг АН өөрсдөө томилсон. 2016 оны УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан хүн. Хоёрдугаарт, иргэний бүртгэлтэй холбоотой АН-аас хийсэн гүтгэлэгтэй холбогдуулан тайлбар хиймээр байна. Ижил нэртэй нэг хүнд хоёр үнэмлэх байгаа, нэг хүний хаяг хоёр өөр газар гарч байгаа гэх мэт АН-ын хийсэн мэдэгдлээс үүдэж төрийн байгууллагаас мэдээлэл авлаа. Гэтэл тийм зүйл алга.

Улсын бүртгэлээс бидэнд өгсөн мэдээллээр тийм асуудал алга. Нэг хүн хоёр иргэний үнэмлэхтэй байгааг асуухад нэг хүн иргэний үнэмлэхээ солиулах гэсэн юм билээ. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл зориуд зохион байгуулалттай худлаа мэдээлэл цацлаа. Тодруулбал, иргэдийн саналыг нууцлах үүднээс СЕХ-ноос хийсэн хавтасыг манай нэр дэвшигч М.Энхболдод саналаа өгсөн эсэхийг харах зорилготой хийсэн гэсэн мэдээлэл хийж байна. Гэтэл иргэд хавтастайгаа хамт уншуулж цахим машин гацаах гэсэн тохиолдол гарсан учраас дээд хэсгийг нь нугалчихсан юм билээ. Цаашаа машин руу орохгүй байх гэж ийм үйлдэл хийсэн гэж тайлбарлаж байна.

Гэтэл төрийн албан хаагчдыг хэнд санал өгөх гэснийг харах гэсэн үйлдэл хэмээн гүтгэлээ” гэв. Харин АН-ын зүгээс иргэдийн хуруунд тэмдэглэгээ хийхийг шаардаж, улмаар нийслэлийн хэмжээнд хуруунд тэмдэглэгээ хийж байгаа билээ. Гэтэл үүнийг угаахад арилж байна гэсэн мэдээллийг мөн л АН-ын штабад ажиллаж байгаа хүмүүс тарааж эхэлсэн аж. Тиймээс Ардын намын генсек Д.Амарбаясгалан гараа гурван ч удаа савандаж угаасан ч арилаагүй гэв.

Мөн Говь-Алтай аймагт их хэмжээний мөнгө ачиж явсан машин баригдсан асуудлаар АН-ын удирдлагууд гурван өөр мэдэгдэл хийсэн, ганцхан баруун аймгуудад ийм их мөнгийг ухуулагч нартаа цалин гэж өгч байгаа нь сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл хэмээн Ардын намаас мэдэгдэв. Харин УИх-ын гишүүн М.Оюунчимэг иргэдийн санал өгсөн цагаан хуудсыг АН-ынхан худалдаж авсан атлаа Ардын намын ухуулагч байна гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлж байна гэж мэдэгдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.