Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Төр, хувийн хэвшлийн хэлэлцэлийг сайжруулах, ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн санал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Business breakfast" уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.
Энэхүү уулзалтад төр хувийн хэвшлийн салбарт амжилттай ажиллаж яваа лидер улстөрч, бизнесмэнүүд оролцдог бөгөөд 2017 оны анхны зочиноор Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байлаа. Мөн Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, ЕТГ-ын дарга асан П.Цагаан зэрэг нөлөө бүхий хүмүүс оролцож байсан юм.
Тэгвэл энэ удаагийн зочноор Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга оролцож Монгол Улсын нийгэм эдийн засгийн төлөв, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах бодлого Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн Мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгагдсан, цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцох аж. Уулзалт МҮХАҮТ, Их Танхимд, пүрэв гарагт 07.30 цагт болох юм байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.