Ж.Батзандан: Та нар Ц.Элбэгдоржтой 4 жил хуйвалдлаа, одоо болихгүй юм уу

Ж.Батзандан: Та нар Ц.Элбэгдоржтой 4 жил хуйвалдлаа, одоо болихгүй юм уу

УИХ-ын ээлжит чуулган хуралдаж байна. Чуулганы эхэнд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Эдийн засгийн нөхцөл байдлыг Засгийн газраас танилцуулсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор гишүүд үг хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнө эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа талаар Засгийн газраас мэдээлэл өгч байгаа юм байна. Би үүнийг нэг их сайн ойлгодоггүй ээ.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эдийн засгийн мэдээллийг өгч байгаа юм уу. Эсвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч сайн ажилласан учраас эдийн засгийн тоон үзүүлэлт өссөн гэж мэдээлээд байгаа юм уу, би сайн ойлгохгүй байна. Эхний хагас жилийн эдийн засгийн тоон үзүүлэлт юм уу гэж зарим үед ойлгомоор. Тэгсэн мөртлөө Ерөнхийлөгчийн сонгууль яриад явчих юм. Сайн ойлгогдохгүй л байна шүү. Гэхдээ би нэг зүйлийг хэлье. Сүүлийн дөрвөн жилд юу болсон тухай.

Хууль зүйн яам Ерөнхийлөгчийн мэдэлд шилжсэн. Батлан хамгаалах яам Ц.Элбэгдоржийн мэдэлд шилжсэн. Гадаад харилцаа ч бас шилжсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын чинь тал нь Ерөнхийлөгчийн мэдэлд очсон. Хоёр Ерөнхий сайдтай л болсон доо. Эдийн засаг тартагтаа тултал унасан. Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдорж “Ардын үг” гэдэг аян зохион байгуулаад, ажлын үр дүн нь 80 хувьтай, онц сайн дүнтэй гарсан байна. Тийм байтал та нар Ерөнхийлөгчийг заримдаа муу хэлэх гээд байх юм.

Ерөнхийлөгч яг ямар дүнтэй ажилласан юм бэ. Ард түмний үгээр бол 80 хувьтай юм байх. Эрх баригчид хэдэн хувь гэж дүгнэж байгаа юм. Үүнд нэг хариу өгөөч. Дээрээс нь гэмт хэрэг, залилан хийсэн хүмүүсийг консулаар явуулаад байна. Энэ одоо юу болж байна аа. Ц.Элбэгдоржтойгоо нийлж хуйвалдаан зохион байгуулахаа АН зогсоохгүй юм уу. Англи руу С.Баярыг явуулсан. Оффшорт данстай, гадаадад 8 хаустай хүнийг Ц.Элбэгдорж та нар Англи руу явуулсан. Одоо энэ хууль бус үйлдлээ зогсоохгүй юм уу, эрх баригчдаа. Ц.Элбэгдоржтой 4 жил хуйвалдлаа. Одоо болиоч ээ” хэмээн хэллээ.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.