65 гишүүн хуралдаа иржээ

65 гишүүн хуралдаа иржээ

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана. Чуулганы хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороогоо хэлэлцсэн хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийх аж.

Тухайлбал, Засгийн газраас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-нд өргөн мэдүүлсэн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах асуудлыг хэлэлцэх бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Монгол Улсын төсөв санхүүгийн байдал, Статистикийн салбарыг ирэх дөрвөн жил хөгжүүлэх, Усан зам тээврийн тухай хууль болон Энэтхэг улсаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах асуудлуудыг хэлэлцэх юм. Уг зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барина хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч өчигдөр энэ асуудлыг байнгын хороо хойшлуулсан учраас өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхгүй байж магадгүй юм.

Мөн Малын генетик нөөц, Дэлхийн банк, Монгол Улсын засгийн газар хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр зэрэг 10 гаруй хуулийн төсөл жагсаасан ч өнөөдөр хэлэлцэж амжаагүйг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм. Одоогоор УИХ-ын чуулганы хуралдаан эхлээгүй байна.

Хуралдааны ирцэд нийт 65 гишүүн бүртгүүлжээ. УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Саранчимэг, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Н.Номтойбаяр нар гадаадад томилолттой ажиллаж байгаа бол, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа, Б.Батзориг нар чөлөө авч, харин Л.Энхболд гишүүн эмнэлгийн чөлөө авчээ. Орон нутгийн томилолттой ажиллаж байгаа гэсэн шалтгаанаар Х.Болорчулуун, О.Батнасан нар хуралдаа ирээгүй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.