АН нэр дэвшигчээ батламжилсны дараа мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ

АН нэр дэвшигчээ батламжилсны дараа мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ

АН-ын наймдугаар их хурал “Корпорэйт” зочид буудалд  эхэлсэн.  Хуралд 1073 саналын эрхтэй төлөөлөгч цугласан бөгөөд  тэд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшигчээ батламжлах юм.  

Тэгвэл АН-ын наймдугаар их хурлын талаар намын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хуралд 1078 саналын эрхтэй төлөөлөгч оролцож байгаа. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэнэ. Нэгд, Үндэсний бодлогын хорооны 389 гишүүнийг батламжлана. Хоёрдугаарт, намын дотоод сонгуульд ялалт байгуулан Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй болсон  Х.Баттулгыг дэмжих эсэхийг шийдвэрлэнэ. Энэ хоёр асуудлыг хэлэлцэж баталсны дараа бусад асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.

Мөн Их хурлаар  Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох АН-ын мөрийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх юм байна. Улмаар аудит хийлгэсний  дараа маргаантай эсвэл эргэж харах асуудал гарвал Үндэсний бодлогын хороог хуралдуулж асуудлаа хэлэлцэх аж.
Одоогоор хуралдаан завсарлаж, нууц санал хураалт үргэлжилж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжихийн тулд 1 гэсэн дугаарыг дугуйлах эсэхээ шийдэх бол, Бодлогын хорооны гишүүдийг батлах эсэхээр дэмжинэ, дэмжихгүй гэсэн хоёр сонголтын аль нэгийг хийх аж.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.