АН-ын нэр дэвшигчид эв нэгдлийн гэрээ байгууллаа

АН-ын нэр дэвшигчид эв нэгдлийн гэрээ байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сард болох билээ. Тэгвэл улс төрийн хамгийн том хүчин болох АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ нийт гишүүдийнхээ санал асуулгаар тодруулахаар болсон билээ.

Харин АН-ын дотоод сонгуульд УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга,  Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав болон  Б.Жаргалсайхан нар өрсөлдөхөөр болсон.   Бүх гишүүдийн санал  асуулга өнөөдөр 10:00 цагаас 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Тэгвэл  тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн нарын зургаан нэр дэвшигч өнөөдөр “Ардчилсан намын санал асуулгад оролцогчдын эв нэгдлийг гэрээ” байгуулжээ.  Гэрээнд, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга  ёс эв нэгдлийг эрхэмлэх дээдлэх мөн төр ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон цаашид хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна гэжээ. Түүнчлэн хамтын ажиллагаандаа  долоон заалт тусгажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.