Оффшор данстай холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэв

Оффшор данстай холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэв
Өнөөдөр Төрийн ордонд зургаан байнгын хорооны хуралдаан товлогджээ. Тодруулбал, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буйтай холбоотойгоор Эдийн засгийн байнгын хороо 09.00 цагаас хуралдаж төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ холбогдох байнгын хороонд шилжүүлэх юм байна. 
 
Мөн Засгийн газраас төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Концессын тухай хууль хэлэлцэх асуудлын хоёрдугаарт багтсан аж. Хуульзүйн байнгын хороо мөн л 09.00 цагаас Их жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдаж Төсвийн тодотголоос гадна Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх аж. Түүнээс гадна оффшор данстай холбоотой асуудлыг зохицуулах Төрийн албаны тухай хууль мөн дагалдан өргөн мэдүүлсэн Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм байна. УИХ-аар удтал хэлэлцэж байгаа ч баталж чадаагүй Зөрчлийн тухай хууль ч хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ. 
 
Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухаан болон үдээс хойш хуралдах Төрийн байгуулалт, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хуралдаанаар тус тус Төсвийн тодотгол болон хамтран өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм байна. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.