Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаан дахь сүүлийн үгээ хэлнэ

 Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаан дахь сүүлийн үгээ хэлнэ
 “65-ын бүдүүн бүлэг”-ээр танхимаа бүрдүүлсэн УИХ өнөөдөр хаврын чуулганы нээлтээ хийнэ. Нээлтэд УИХ-ын дарга М.Энхболдоос гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэх аж. Ерөнхийлөгчийн хувьд өнөөдөр бүрэн эрхийн сүүлийн хугацаа болж байгаа бөгөөд хамгийн сүүлийн чуулгандаа үг хэлэх гэж байна. 
 
Энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баталсан бөгөөд нэн чухал гэсэн хуулийн төслүүд цөөнгүй байгаа юм. Тухайлбал, олон жилийн турш яригдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн төсөл, Зөрчлийн тухай хуулиас гадна Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ. 
 
Мөн 2017 оны төсвийн тодотгол хамгийн эхний хэлэлцэх асуудал болон багтсан бол 2018-2019 оны төсвийн төсөөлөл ч намуудын анхаарал татсан сэдэв болж байна. Энэ удаагийн төсвийн тодотгол зарлага танах заалтыг илүү анхаарсан хэмээж байгаа ч ард түмний халаасыг тэмтэрсэн, татвараар дарамтлах утгатай заалт их байгаа хэмээн УИХ-ын гишүүд үзэж буй юм. 
 
Чуулганы нээлт өнөөдөр өглөө 10.00 цагаас болох юм байна. Дараа нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж хэлэлцэх асуудлаа дахин нягтлах бөгөөд улмаар маргаашнаас эхлэн хуваарийн дагуу хуралдаж эхэлнэ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.