З.Энхболд: Дахин нэг зөрчил нэмэгдлээ

З.Энхболд: Дахин нэг зөрчил нэмэгдлээ

АН-ын дарга З.Энхболд яг одоо сонгуулийн зөрчлийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр “Бүр дээрээсээ будилаантай сонгууль хийлээ. 76 тойргийг шалгуулах хэрэгтэй. Өчигдрийн дөрвөн зөрчил дээр дахин нэг зөрчил нэмэгдсэн. Тодруулбал, нэг хүн хоёр удаа орж санал өгсөн байна” хэмээгээд баримтыг нь дэлгэсэн юм. Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад албан тушаалтнууд оролцож байна.

Эргэн сануулахад, УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр хуралдахтай холбогдуулан өчигдөр АН-ын удирдлагууд УИХ-ын дарга З.Энхболд болон нэр бүхий гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэрээ “УИХ-ын тухай хуульд заасны дагуу анхдугаар чуулганыг зарлахдаа Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан намуудтай зөвшилцөх ёстой. Тэгвэл зөвшилцөх ажил хийгдээгүй байгаа. Тиймээс маргааш анхдугаар чуулганыг хийх нь зохимжгүй байна. Учир нь дөрвөн төрлийн зөрчлийг нягтлах хэрэгтэй байна.

Энэ дагуу Цэцэд өргөдөл өгөөд байгаа. Ер нь сонгуулийн бүх ажил хуулийн дагуу явагдах учиртай” хэмээсэн юм. Ямартай ч сонгуулийн зөрчлүүд энэ мэтээр нэмэгдэх бололтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.